Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Jurassic world: Dominion” кино баг зураг авалтаа түр зогсоолоо

зураг авалтын талбайд коронавирусийн халдвар илэрч хэд хэдэн уран бүтээлчийн шинжилгээний хариу эерэг гарсан учир зураг авалтыг түр зогсоожээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Jurassic world: Dominion” кино баг зураг авалтаа түр зогсоолоо
“Jurassic world: Dominion” кино баг зураг авалтаа түр зогсоолоо. Зураг: МҮОНРТ

“Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн”, “Юрийн галавын ертөнц” киноны үргэлжлэл болох “Dominion” буюу “Ноёрхол” бүтээл 2022 оны зургаадугаар сард нээлтээ хийхээр болсон. Тэгвэл дээрх киноны зураг авалтын талбайд коронавирусийн халдвар илэрч хэд хэдэн уран бүтээлчийн шинжилгээний хариу эерэг гарсан учир зураг авалтыг түр зогсоожээ.

Энэ талаар “Юниверсал пикчерс”-ийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд “Юрийн галавын ертөнц: Ноёрхол” кино багийн зарим гишүүний коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн мэдээ авсан. Хоёр дахь шинжилгээгээр сөрөг хариу гарсан боловч, жүжигчдийн болон кино багийн аюулгүй байдал, нийгмийн хариуцлага юу юунаас илүү чухал учир анх эерэг хариу гарсан болон тэдэнтэй хавьталд орсон хүмүүс өөрсдийгөө 14 хоног тусгаарласан” гэжээ.

Хуваалцах