Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жуулчдад зориулсан баяр наадмын нээлтийн ажиллагааны тасалбарын захиалга эхэллээ

Үндэсний их баяр наадмын жуулчдад зориулсан тасалбар болон авто машины “Ж” зөвшөөрлийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгодог. Зөвшөөрөл болон тасалбарын захиалгыг зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн Аялал жуулчлалын газрын 612 тоотод албан бичгээр хүлээн авч эхэлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жуулчдад зориулсан баяр наадмын нээлтийн ажиллагааны тасалбарын захиалга эхэллээ
Жуулчдад зориулсан баяр наадмын нээлтийн ажиллагааны тасалбарын захиалга эхэллээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмын жуулчдад зориулсан тасалбар болон авто машины “Ж” зөвшөөрлийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгодог. Зөвшөөрөл болон тасалбарын захиалгыг зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн Аялал жуулчлалын газрын 612 тоотод албан бичгээр хүлээн авч эхэлсэн байна.

Албан хүсэлтэд:

- Inbound эсвэл international тур оператор ангиллын гэрчилгээний хуулбар

- Харьяа дүүргийн татварын хэлтэст 2013 онд орлогын албан татвар төлсөн тайлангийн хуулбар эсвэл татвар төлсөн баримтын хуулбар

- Баяр наадам үзэх жуулчдын нэрсийн жагсаалт /дэс дугаар, овог нэр, гэсэн дарааллаар хүснэгтэд оруулсан байна/ зэрэг баримтуудыг хавсаргана. Бүрдэл дутуу, гэрчилгээний хугацаа дууссан зэрэг хүсэлтийг хүлээн авахгүй. Нийслэлийн Аялал жуулчлалын газарт хуваарилагдах тооноос хамаарч тур оператор компаниудын захиалсан тасалбар, зөвшөөрлийн тоог бууруулах магадлалтай тул үүнээс үүдэн гарах аливаа эрсдлийг урьдчилан тооцохыг зөвлөж байна.

2014 оны зургаадугаар сарын 11-нээс өмнө хүсэлт бичгээр гаргасан байгууллагууд хавсралт материалыг файлаар mail@tourism.ub.gov.mn болон ggansuvd@yahoo.com хаягаар илгээж болно. Тасалбар бүрт компанийн болон жуулчны нэр бичигдэх бөгөөд бусдад дамлан худалдсан, шилжүүлсэн тур оператор компанид дараа дараагийн жилүүдэд тасалбар олгохгүй болохыг мэдэгдье.

Бусад мэдээллийг тус газрын 7010-8687, 7014-8687 дугаарын утсаар болон www.tourism.ub.gov.mn цахим хуудаснаас хүлээн авах боломжтой гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Түлхүүр үг:наадмын тасалбар
Хуваалцах