Жуулчдын олонхийг БНХАУ-ын иргэд эзэлдэг
Манай улсад ирж байгаа нийт жуулчдын эхний тавд БНХАУ-аас ирсэн жуулчид ордог гэсэн судалгааг салбарын яамнаас гаргажээ.
Мэдээллийн алба

Манай улсад ирж байгаа нийт жуулчдын эхний тавд БНХАУ-аас ирсэн жуулчид ордог гэсэн судалгааг салбарын яамнаас гаргажээ.
Тиймээс манай улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр Нийслэлийн аялал жуулчлалын газар, БНХАУ-ын аялал жуулчлалын салбарынхантай бизнес уулзалт зохион байгуулж байна.
Уулзалтын хүрээнд Бээжин, Ухань, Манжуур хотуудын аялал жуулчлалын компаниуд болон манай аялал жуулчлалын байгууллагууд харилцан жуулчин солилцох асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, гэрээ байгуулна.


















