Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жуулчдын тоо буурчээ

Манай орныг зорих жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ. Учир нь өнгөрсөн онд 390 гаруй мянган жуулчин Монголд ирсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жуулчдын тоо буурчээ
Жуулчдын тоо буурчээ. Зураг: МҮОНРТ

Манай орныг зорих жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ. Учир нь өнгөрсөн онд 390 гаруй мянган жуулчин Монголд ирсэн байна. Энэ тоог 2015 оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар буурчээ. Үүнийг өмнөд хөршөөс манай орныг зорих жуулчдын тоо 10 хувиар буурсантай холбоотой гэж салбарын яамнаас үзэж байна. Түүнчлэн бусад буурах шалтгаан нь үйлчилгээний чанар, соёл, агаарын тээвэртэй шууд холбоотой гэж Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцогчид хэлж байгаа юм.

Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаас аялал жуулчлалыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, мөн бизнесийн аялал жуулчлал, амралтын аялал жуулчлалын хөгжлийн стратеги төлөвлөгөөг гаргах юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын мэргэжилтэн н.Гэрэлсайхан ярьж байна.

Хуваалцах