Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жуулчид гэмт хэрэгт өртөх тохиолдол буурчээ

2015 онд улсын хэмжээнд 28 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар өссөн үзүүлэлт.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жуулчид гэмт хэрэгт өртөх тохиолдол буурчээ
Жуулчид гэмт хэрэгт өртөх тохиолдол буурчээ. Зураг: МҮОНРТ

2015 онд улсын хэмжээнд 28 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар өссөн үзүүлэлт. Харин Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотод нийт гэмт хэргийн 65 хувь нь үйлдэгдэж, гэмт хэргийн тоо 4.6 хувиар өссөн байна. Тиймээс гэмт хэргийг бууруулахад урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал гэж Нийслэлийн гэмт хэргийн тайлангийн хуралд оролцсон төлөөлөгчид хэлж байна.

Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэгтэй тэмцэх ажил нь дан ганц Цагдаагийн байгууллагын үүрэг гэдэг уламжлалт сэтгэхүйг өөрчлөхөөр ажиллаж байгаа гэдгийг албаныхан хэлсэн юм. Тухайлбал, оюутан цагдаа, сургуулийн цагдаа, олон нийтийн цагдаа зэрэг иргэдийг татан оруулсан хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сургуулийн орчимд үйлдэгдэх гэмт хэрэг 15.3 хувиар, жуулчид гэмт хэрэгт өртөх тохиолдол 2.9 хувиар буурсан дүнтэй гарчээ.

Нийслэлд одоогийн байдлаар олон нийтийн 224 цагдаа ажиллаж байна.

Хуваалцах