Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жуулчид Япон улсын хилээр гарахын өмнө татвар төлдөг боллоо

Өнөөдрөөс эхлэн Япон улсыг зорих жуулчид, гадны хүмүүс тус улсын хилээр гарахын өмнө татвар төлж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Японы улсын харьяалалтай биш л бол хэн бүхэн энэ татварыг төлж гарна гэсэн үг юм. Тухайн хүн хилээр гарахдаа 1000 иен буюу ойролцоогоор 9 америк долларыг төлнө. Саяонара хэмээн нэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жуулчид Япон улсын хилээр гарахын өмнө татвар төлдөг боллоо
Жуулчид Япон улсын хилээр гарахын өмнө татвар төлдөг боллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдрөөс эхлэн Япон улсыг зорих жуулчид, гадны хүмүүс тус улсын хилээр гарахын өмнө татвар төлж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Японы улсын харьяалалтай биш л бол хэн бүхэн энэ татварыг төлж гарна гэсэн үг юм. Тухайн хүн хилээр гарахдаа 1000 иен буюу ойролцоогоор 9 америк долларыг төлнө. Саяонара хэмээн нэрлэсэн энэ татварыг аялагчид нисэх онгоцны болон далайгаар зорчиход тасалбарын үнэ дээр энэ татвар нэмэгдэж төлөх зарчимтай.

Харин 2 хүртэл насны хүүхэд энэ татвараас чөлөөлөгдөх юм байна. Үүний зэрэгцээ дамжин өнгөрөх нислэгээр саатсан аялагчдад энэ татвар хамаатай. Гэхдээ тус улсад 24 цагаас илүү хугацаагаар саатсан тохиолдолд энэ хууль тухайн аялагч зорчигчид хамааралтай гэсэн үг юм.

Харин 2 хүртэл насны хүүхэд энэ татвараас чөлөөлөгдөх юм байна

Тус улсын засгийн газар өнгөрсөн 2018 оны 4-р сард энэ хуулийг баталсан юм. Энэ татварыг хурааж эхэлснээр Япон улсын аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх чиглэлд зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна. Урьдчилсан тооцоогоор энэ татвараас жилд 50 тэрбум иен буюу 460 орчим сая америк долларын орлого олно гэж тооцоолжээ.

Урьдчилсан тооцоогоор энэ татвараас жилд 50 тэрбум иен буюу 460 орчим сая америк долларын орлого олно гэж тооцоолжээ

Өнгөрсөн 2017 онд Япон улс, 28,6 сая жуулчин хүлээж авсан нь тус улсын түүхэн дээд амжилт байсан юм. Харин энэ тоог тус улсын эрх баригчид ирэх 2020 он гэхэд 40 саяд хүргэх зорилт тавьсан байна.

Хуваалцах