Жуулчин тээвэртэй холбоотой бүх стандартыг шинэчилж байна
Монгол Улс аялахад эрсдэлтэй улсын жагсаалтад багтсан гэх нь мэдээлэл худал гэдгийг салбарын яамнаас мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Монгол Улс аялахад эрсдэлтэй улсын жагсаалтад багтсан гэх нь мэдээлэл худал гэдгийг салбарын яамнаас мэдэгдлээ. Одоогоор дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлын улмаас гадаад жуулчдын хөл хөдөлгөөн бүрэн зогссон. Гэхдээ жуулчин хүлээж авах бэлтгэл ажлаа хийсээр байна гэж БОАЖЯ-ны газрын дарга н.Баясгалан онцоллоо. Бэлтгэл ажлын хүрээнд Зам тээврийн хөгжлийн яамтай хамран жуулчин тээвэртэй холбоотой бүх стандартыг шинэчилж байна. Ингэснээр жуулчдын аюулгүй байдлыг хангаж чадна гэж албаныхан үзэж байна.
БОАЖЯ-ны газрын дарга н.Баясгалангийн ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Жуулчин тээвэртэй холбоотой бүх стандартыг шинэчилж байна
Манай улс 2024 он гэхэд жил бүр нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөж байна. Тиймээс жуулчин тээврийн үйлчилгээг сайжруулж, тэдний аюулгүй байдлыг бүрэн хангахад анхаарч байна гэж салбарын яамны зүгээс онцолж байна.


















