Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жуулчин тээврийн автобус Д.Сүхбаатарын талбайн хаана зогсох вэ

Замын цагдаагийн алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналыг хүлээн авч Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолын зүүн, баруун талд жуулчны улиралд буюу жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жуулчин тээврийн автобус Д.Сүхбаатарын талбайн хаана зогсох вэ
Жуулчин тээврийн автобус Д.Сүхбаатарын талбайн хаана зогсох вэ. Зураг: МҮОНРТ

Замын цагдаагийн алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналыг хүлээн авч Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолын зүүн, баруун талд жуулчны улиралд буюу жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн жуулчин тээврийн автобусыг зогсоож, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, жуулчин тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлж байгаа юм.

Энэ оны 06 дугаар сарын эхнээс жанжин Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолд зам засварын ажил эхэлсэн тул жуулчин тээврийн автобус, автомашин нь зам засварын ажил дуустал түр хугацаагаар талбайн урд хэсгийн баруун, зүүн талын захад түр зогсож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган жуулчдад үйлчилж болохыг Замын цагдаагийн албанаас шийдвэрлэлээ гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Хуваалцах