Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жуулчны автобус замын хажуу руу унаж, 30-аад хүн нас баржээ

Мадейра арал дээр болсон ослын улмаас жуулчны автобусанд сууж явсан Германы 29 жуулчин нас барж, 27 хүн бэртэж, гэмтсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жуулчны автобус замын хажуу руу унаж, 30-аад хүн нас баржээ
Жуулчны автобус замын хажуу руу унаж, 30-аад хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Португальд жуулчны автобус замын хажуу руу унаж, 30-аад хүн нас баржээ. Мадейра арал дээр болсон ослын улмаас жуулчны автобусанд сууж явсан Германы 29 жуулчин нас барж, 27 хүн бэртэж, гэмтсэн байна. Автобус уулзвар дээр ирээд хяналтаа алдаж, замаас гарч унасан гэж Португалийн "Луза" агентлаг мэдээлжээ.

Ослын газрыг битүүмжилж, бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Мөн мөрдлөг шалгалтыг эхлүүлжээ. Мадейра арал дээр үүнээс өмнө 2005 онд мөн автобус осолдож Италийн жуулчид нас барж байжээ.

Хуваалцах