Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жуулчны тээврийн хэрэгсэлд дугаар харгалзахгүй зорчих наалт олгож эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дугаар захирамжаар жуулчин тээврийн том, дунд оврын автобусууд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хамгийн их байдаг төв талбай, Зайсан толгой, Гандантэгчинлэн хийдийн орчмын авто зогсоолд зогсо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жуулчны тээврийн хэрэгсэлд дугаар харгалзахгүй зорчих наалт олгож эхэллээ
Жуулчны тээврийн хэрэгсэлд дугаар харгалзахгүй зорчих наалт олгож эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дугаар захирамжаар жуулчин тээврийн том, дунд оврын автобусууд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хамгийн их байдаг төв талбай, Зайсан толгой, Гандантэгчинлэн хийдийн орчмын авто зогсоолд зогсох эрхтэй болсон билээ. Тэгвэл уг эрхийг баталгаажуулсан наалтыг стандартын шаардлага хангасан зөвшөөрөлтэй автобусуудад Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээллийн төвөөс шууд олгож байгаа юм байна.Одоогоор уг наалтыг 111 автобусанд олгоод байгаа аж.

Хуваалцах