Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жуулчны виз олгохгүй байгаа гэдэг нь ташаа мэдээлэл

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 12 дугаар сарын 1-нийг хүртэл монгол иргэдэд жуулчны виз олгохгүй байгаа тухай ташаа мэдээлэл гарч байна.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жуулчны виз олгохгүй байгаа гэдэг нь ташаа мэдээлэл
Жуулчны виз олгохгүй байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Зураг: МҮОНРТ

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 12 дугаар сарын 1-нийг хүртэл монгол иргэдэд жуулчны виз олгохгүй байгаа тухай ташаа мэдээлэл гарч байна.

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 3-ны өдөр тус ЭСЯ нь төрт Солонгос Улс байгуулагдсан өдрийг тохиолдуулан ажиллахгүй бөгөөд бусад өдрүүдэд БНСУ-г зорихоор виз мэдүүлж буй иргэдийн материалыг хүлээн авч, бүх төрлийн визийг хэвийн олгож байгаа болно.

Хуваалцах