Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жюүжицүгийн “Их дуулга” тэмцээнээс Ө.Эрдэнэбаатар хүрэл медаль хүртлээ

Бор бүсний -69 кг жинд барилдсан Ө.Эрдэнэбаатар эхний тойрогтоо Кувейт Улсын тамирчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жюүжицүгийн “Их дуулга” тэмцээнээс Ө.Эрдэнэбаатар хүрэл медаль хүртлээ
Жюүжицүгийн “Их дуулга” тэмцээнээс Ө.Эрдэнэбаатар хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

АНЭУ-ын Абу Даби хотноо жюүжицүгийн “Их дуулга” тэмцээн болж, хар-бор бүсний -70кг жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Б.Буяндэлгэр хүрэл медаль хүртлээ.

Энэхүү тэмцээнд “Ральф Грэйси Монгол” академийн тамирчин Ө.Эрдэнэбаатар, “Гаруда” академийн тамирчин Б.Буяндэлгэр нар дэлхийн чансаагаараа уригдан оролцсон юм.

Бор бүсний -69 кг жинд барилдсан Ө.Эрдэнэбаатар эхний тойрогтоо Кувейт Улсын тамирчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Тус хотноо энэ сарын 8-10-нд болох ДАШТ-д Ө.Эрдэнэбаатар бор бүсний -62кг жинд, Б.Буяндэлгэр бор-хар бүсний -70кг жинд барилдана.

Хуваалцах