К.Жуковын хөшөөнд цэцэг өргөснөөр В.В.Путины айлчлал өндөрлөж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халх голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр манай улсад айлчиллаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халх голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр манай улсад айлчиллаа.
Хагас өдөр үргэлжилсэн ОХУ-ын төрийн тэргүүний айлчлал Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм.
Үүний дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийлээ.
Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүнүүд албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийсэн. Харин уг хэлэлцээрээс гарсан шийдвэрүүдийн үр дүнд гаргасан барим бичгүүдэд гарын үсэг зурах ёслол мөн дараа нь болсон юм.
ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд Төрийн ордон дахь үйл ажиллагаа дууссаны дараа Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид ялалтын баярын дууг ОХУ-ын төрийн тэргүүнд сонордуулсан юм. Мөн түүнчлэн цэцэг өргөх ёслолын дараа В.В.Путин Г.К.Жуковын музейг үзэж сонирхлоо.
Үүгээр ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путины Халх голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан манай улсад хийсэн хагас өдрийн айлчлал өндөрлөж байна.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)


















