Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

К.Сайрааныг байцааж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан К.Сайраан эх орноосоо урвасан хэрэгт буруутган ТЕГ-т байцаагдаж эхэлсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
К.Сайрааныг байцааж эхэлжээ
К.Сайрааныг байцааж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан К.Сайраан эх орноосоо урвасан хэрэгт буруутган ТЕГ-т байцаагдаж эхэлжээ. Тэрээр хэсэг хугацаанд эрүүл мэндийн байдал нь муу байгаа гэх шалтгаанаар байцаалтаа түр хойшлуулаад байсан юм.

Тодруулбал, Бүгд Найрамдах Казахстан улсын Тагнуулын газрын “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбековын гаргасан тодорхойлолтод Монголын Элчин сайд К.Сайрааныг Кувейтэд Казакстаны тагнуулаар ажилладаг байсан, ингэхдээ Алтай хэмээх нууц нэрээр тагнуул, туршуул хийж байсан тухай дурдсан байдаг билээ.

Хэрэв К.Сайраан Эрүүгийн хуулийн 79.1-т заасны дагуу Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдвол 16-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.

Харин гадаад улсын тагнуулын албанд элссэн боловч авсан даалгавраа биелүүлэх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй бөгөөд гадаадын албатай холбоотой болохоо төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн бол хариуцлага, ялаас чөлөөлөх хуулийн заалттай юм.

Түлхүүр үг:К.Сайрааныг байцааж эхэлжээ
Хуваалцах