Кадиллак "Формула-1"-д бие даасан баг болж оролцож эхэллээ
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Кадиллак "Формула-1"-ийн шинэ багийн хувиар 2026 оны энэ улирлаас албан ёсоор оролцож эхэллээ. Ингэснээр тус брэнд анх удаа бие даасан баг болон дэлхийн авто спортын хамгийн дээд түвшний тэмцээнд өрсөлдөж байна.
Мэдээллийн алба

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Кадиллак "Формула-1"-ийн шинэ багийн хувиар 2026 оны энэ улирлаас албан ёсоор оролцож эхэллээ. Ингэснээр тус брэнд анх удаа бие даасан баг болон дэлхийн авто спортын хамгийн дээд түвшний тэмцээнд өрсөлдөж байна.
Кадиллак нь өмнө нь "Формула-1"-д шууд оролцож байгаагүй бөгөөд энэ удаагийн оролцоо нь АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбарын хувьд томоохон алхам болж байна. Тус баг нь Женерал Моторс болон ТВЖ Моторспортс-ын хамтарсан төсөл бөгөөд хэдэн жилийн бэлтгэлийн дараа ийнхүү албан ёсоор гараанд гарчээ.
Шинэ баг улирлын эхний уралдаануудад оролцож эхэлсэн бөгөөд Майами хотод болсон гран-при нь Кадиллак багийн хувьд онцгой ач холбогдолтой “гэрийн” анхны уралдаан болж байна. Тус уралдаанд зориулан баг автомашиныхаа загварт АНУ-ын төрийн далбааны өнгө, бэлгэдлийг шингээсэн нь олны анхаарлыг татжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар Кадиллак "Формула-1"-д нэгдсэн нь тус спортын зах зээлийг АНУ-д тэлэх, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна. Сүүлийн жилүүдэд Формула-1 Америкт улам бүр нэр хүндтэй болж буй энэ үед шинэ Америк баг орж ирсэн нь спортын хөгжлийн шинэ үеийг эхлүүлж болзошгүй гэж үзэж байна.
Ийнхүү Кадиллак "Формула-1"-д бие даасан баг болон оролцож эхэлсэн нь зөвхөн нэг багийн дебют биш, харин АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбар дэлхийн авто спортын оргил түвшинд хүч түрэн орж ирж буйг илтгэж байна.


















