Кайл Снайдер vs Жейден Кокс
Тэд өнгөрсөн жилийн хавар АНУ-ын олимпын сорилгод хоорондоо хүч үзэх боломжтой байсан ч Кокс жин үзэлтээсээ хоцорч очсноор тэмцээнээс хасагдсан.
Мэдээллийн алба

АНУ-ын хагас хүнд жингийн шилдэг бөхчүүд болох олимпын алт, мөнгө, ДАШТ-ий 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт "Captain American" хочит Кайл Снайдер, олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, хүрэл медальт "The Matrix" хочит Жейден Кокс нар ирэх гуравдугаар сарын 16-нд Мичиган мужийн Детройт хотын “Motorcity Casino”-д анх удаа барилдахаар болов.
Тэд өнгөрсөн жилийн хавар АНУ-ын олимпын сорилгод хоорондоо хүч үзэх боломжтой байсан ч Кокс жин үзэлтээсээ хоцорч очсноор тэмцээнээс хасагдсан.
Харин Снайдер сорилгод ялж Токиогийн олимпод улсаас төлөөлж очоод мөнгөн медаль хүртсэн юм. Тус супер дуэлийн өмнө 14 халз барилдаантай бөгөөд эрэгтэйчүүдийн 70, 79, 86, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд сонирхол татсан барилдаанууд болно.


















