Каир хотод эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилж байна
Египетийн засгийн эрхээс түлхэн унагагдсан Ерөнхийлөгч Мохаммед Мурсийг дэмжигч хэдэн мянган хүн жагсагчдыг хүчээр хөөн тараах тухай түр Засгийн газрын тогтоол гарсныг үл хайхран нийслэл Каир хотод эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Мэдээллийн алба

Египетийн засгийн эрхээс түлхэн унагагдсан Ерөнхийлөгч Мохаммед Мурсийг дэмжигч хэдэн мянган хүн жагсагчдыг хүчээр хөөн тараах тухай түр Засгийн газрын тогтоол гарсныг үл хайхран нийслэл Каир хотод эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Суугаа ажил хаялтаа үргэлжлүүлэхээс өөр сонголтыг өөрт нь үлдээгүйг “Лалын ахан дүүс” Исламист хөдөлгөөний зүгээс мэдэгдэж байгаа юм. Хэрвээ цагдаа нар эрх баригчдын тушаалыг биелүүлж эхэлбэл нийтийг хамарсан хядлага болох аюултай гэж энэ хөдөлгөөний төлөөлөгч Эссам Эриан ярьж байна. Харин Египетийн дотоод хэргийн сайд, цагдаа нар жагсаалыг алгуур бага багаар хөөн тараах болно гэж мэдэгдсэн байна. Өмнө нь АНУ-ын эрх баригчид иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэхийг Египетэд уриалсан юм.


















