Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кака багаасаа гарах мэдээлэл хийлээ

Испанийн Эзэн хааны баг гэгддэг “Реал”-ын хагас хамгаалагч Кака Мадрид хотын багийг орхих хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кака багаасаа гарах мэдээлэл хийлээ
Кака багаасаа гарах мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Испанийн Эзэн хааны баг гэгддэг “Реал”-ын хагас хамгаалагч Кака Мадрид хотын багийг орхих хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.

Би “Реал”-аас явмаар байна. Энэ нь надад болон багт маань аль алинд нь хэрэгтэй хувилбар. Одоо үүнийг хийх хамгийн тохиромжтой цаг ирсэн болов уу. Би ахлах дасгалжуулагч болон удирдлагатайгаа энэ талаар ярилцсан. Баг маань миний байр суурийг ойлгож байгаа. Аав маань багийн удирдлагатай байдлыг ярилцаж байгаа бөгөөд гарц хайж байгаа юм. Харин би өөрийн үүрэгт ажил, сургуулилтандаа анхаарах болно” гэж Кака мэдэгджээ.

Хуваалцах