Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кале хот дахь дүрвэгсдийн хуаранг татан буулгана

Францын Кале хот дахь ширэнгэн ой ч гэж нэрлэдэг дүрвэгсдийн хуаранг татан буулгах ажил ойрын 7 хоногт эхлэх гэж байна. Тус улсын засгийн газар энэ хуаранд амьдарч байгаа дүрвэгч цагаачдыг улс орон даяар байдаг төвүүдэд хуваарилахаар төлөвлөжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кале  хот дахь  дүрвэгсдийн хуаранг  татан буулгана
Кале хот дахь дүрвэгсдийн хуаранг татан буулгана. Зураг: МҮОНРТ

Францын Кале хот дахь ширэнгэн ой ч гэж нэрлэдэг дүрвэгсдийн хуаранг татан буулгах ажил ойрын 7 хоногт эхлэх гэж байна. Тус улсын засгийн газар энэ хуаранд амьдарч байгаа дүрвэгч цагаачдыг улс орон даяар байдаг төвүүдэд хуваарилахаар төлөвлөжээ. Энд амьдардаг дүрвэгч цагаачдын ихэнх нь Ойрхи Дорнод, Африкийн орнуудын иргэд бөгөөд тэдний ихэнх нь Францын нутгаар дамжин Их Британийг зорихыг хүсэгчид гэнэ.

Францын цагдаа нар тараан байрлуулах ажиллагааг эсэргүүцэгчдийг баривчлахаа мэдэгдэж байна. Гэхдээ одоогоор хууль цагдаагийнханд нүүлгэн шилжүүлэлтийн үеэр хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгөөгүй байгаа юм байна. энэ хуаранд нийт 10 орчим мянган хууль бус цагаач, дүрвэгч байгаагаас 1300 орчим нь эцэг эх, хараа хяналтгүй насанд хүрээгүй хүүхэд байгаа нь олон улсын байгууллагынхны сэтгэлийг зовоож байна.

Буяны болон засгийн газрын бус байгууллагууд Кале дахь дүрвэгсдийн хуаранг хаахгүй байхыг уриалжээ. Түүгээр ч зогсохгүй тэд засгийн газрын энэ шийдвэрийг буруушаан Лилль хотын шүүхэд гомдол гаргаад байгаа юм байна. Шүүх ирэх 48 цагийн дотор шийдвэрээ танилцуулахаа мэдэгдээд байна.

Хуваалцах