Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Калибрь бууны 26100 ширхэг сум хил нэвтрүүлэхийг завдлаа

АНУ-аас импортлосон автомашин, түүвэр ачаанд галт зэвсгийн сум ихээр нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдах үйлдэл сүүлийн жилүүдэд байнга гарч байгаа тул иргэд тус улсаас ирж байгаа бусдын дайвар ачааг өөрийн нэр дээр авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Калибрь бууны 26100 ширхэг сум хил нэвтрүүлэхийг завдлаа
Калибрь бууны 26100 ширхэг сум хил нэвтрүүлэхийг завдлаа. Зураг: МҮОНРТ

Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч нар, хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойн тусламжтайгаар АНУ-аас ирсэн 9623... тоот чингэлэг бүхий түүвэр ачаанд хяналт шалгалт хийхэд Монгол Улсын иргэн Н-ын хуучин хувцас гэж худал мэдүүлж, гаалийн хяналтаас нуун далдалсан ачаа тээшнээс галт зэвсгийн их хэмжээний сумыг илрүүллээ.

Тэрбээр 52 хайрцаг бүхий 26100 ширхэг BLAZER үйлдвэрийн 22 маркийн калибрь галт зэвсгийн сумыг хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хойшлуулшгүй ажиллагаа явуулж хуулийн байгууллагад шилжүүллээ.

АНУ-аас импортлосон автомашин, түүвэр ачаанд галт зэвсгийн сум ихээр нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдах үйлдэл сүүлийн жилүүдэд байнга гарч байгаа тул иргэд тус улсаас ирж байгаа бусдын дайвар ачааг өөрийн нэр дээр авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Галт зэвсэг, сумыг улсын хилээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж импортлодог бөгөөд хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Хуваалцах