Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Калифорн мужид нэгдсэн улсаас тусгаарлах хөдөлгөөн идэвхжиж байна

АНУ-ын Калифорн мужид нэгдсэн улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаарлах асуудлаарх бүх нийтийн санал хураалт явуулах эхний алхам хийгдээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Калифорн  мужид нэгдсэн улсаас тусгаарлах  хөдөлгөөн идэвхжиж байна
Калифорн мужид нэгдсэн улсаас тусгаарлах хөдөлгөөн идэвхжиж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорн мужид нэгдсэн улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаарлах асуудлаарх бүх нийтийн санал хураалт явуулах эхний алхам хийгдээд байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэ санаачлагыг дэмжигч "Калифорни" хэмээх хөдөлгөөнийхөн тус мужийн Ерөнхий прокурорт ийм санал хураалт явуулах өргөх бичгийг барьжээ.

Энэхүү саналыг хүлээн авсан нөхцөлд тэд гарын үсэг цуглуулах ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тус хөдөлгөөнийг 13 мянган хүн дэмжихээ хэдийн илэрхийлээд байгааг мэдэгдэж байна. Тиймээс нэгдсэн улсын бүрэлдэхүүнээс Калифорнийг гаргах зорилго бүхий "Калексит" гэж нэрлэгдэх бүх нийтийн санал хураалтыг 2018 он гэхэд зохион байгуулах боломжтой болно гэж санаачлагчид нь итгэж байна.

Орон нутгийн хэвлэлүүд мөн Калифорнид ийнхүү салан тусгаарлах үзэл дэврэх болсон нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. 55 сонгогчдын төлөөлөлтэй тус мужийн сонгогчдын олонх нь Ардчилсан намаас нэр дэвшигч Хилларигийн төлөө саналаа өгцгөөсөн юм.

Хуваалцах