Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Калифорни мужид горилл сармагчин “Ковид-19” халдварт өртжээ

АНУ-ын Калифорни Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн хоёр ч гориллоос шинэ коронавирус илэрсэн байна. Албаныхны мэдээлж байгаагаар амьтан хүрээлэнгийн ажилтан шинж тэмдэггүй коронавирусэнд өртөж, халдвараа амьтдад дамжуулсан байх магадлалтай юм.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Калифорни мужид горилл сармагчин “Ковид-19” халдварт өртжээ
Калифорни мужид горилл сармагчин “Ковид-19” халдварт өртжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн хоёр ч гориллоос шинэ коронавирус илэрсэн байна. Албаныхны мэдээлж байгаагаар амьтан хүрээлэнгийн ажилтан шинж тэмдэггүй коронавирусэнд өртөж, халдвараа амьтдад дамжуулсан байх магадлалтай юм. Ер нь сармагчингууд сүрэглэж, бие биеэнтэйгээ ойр амьдардаг.

Иймээс ч Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн бүх горилл халдварт өртсөн байх магадлалтай гэж үзэж байна. Шинэ коронавирус хүнээс нохой, усны булга зэрэг амьтад халдварласан тохиолдлууд өмнө нь бүртгэгдэж байсан бол сармагчинд халдварласан анхны тохиолдол энэ юм.

Хуваалцах