Калифорни мужид иргэдийг аюулгүй газар уруу дүрвэхийг уриалжээ
Америкийн Орегон, Калифорни болон Вашингтон мужуудад ой хээрийн түймрийн хамрах хүрээ улам бүр томорч байна. Калифорни мужийн өмнөд зүгт байрлах Аркади хотын зарим хэсгийн оршин
Мэдээллийн алба

Америкийн Орегон, Калифорни болон Вашингтон мужуудад ой хээрийн түймрийн хамрах хүрээ улам бүр томорч байна. Калифорни мужийн өмнөд зүгт байрлах Аркади хотын зарим хэсгийн оршин суугчдад нүүхийг шаардсан сэрэмжлүүлгийг өгөөд байгаа аж.
Хуурайшилт, хүчтэй салхины улмаас Калифорни муж дахь ой хээрийн түймэр улам бүр хурдацтай газар авахаар байна. Калифорниос Вашингтон муж хүртэлх газар нутгийг хамраад байгаа ой хээрийн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 33 болоод байна.
Калифорни мужид 22 хүн амь эрсэдсэн бол Вашингтонд нэг хүн, мөн Орегон мужид 10 орчим хүн гал түймэрт амиа алджээ.


















