Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Калифорниад их халсны улмаас хүн нас баржээ

Калифорниа мужийн Невада хотод өндөр хэмтэй халуун болж байгаагийн улмаас хүн нас баржээ. Тус хотод халууны хэм цельсийн 50 градус хүрээд байгаа бөгөөд наранд цохиулж 10 гаруй хүний бие муудаж эмнэлэгт хүргэгдээд байна.

ГА
Галаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Калифорниад их халсны улмаас хүн нас баржээ
Калифорниад их халсны улмаас хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Калифорниа мужийн Невада хотод өндөр хэмтэй халуун болж байгаагийн улмаас хүн нас баржээ. Тус хотод халууны хэм цельсийн 50 градус хүрээд байгаа бөгөөд наранд цохиулж 10 гаруй хүний бие муудаж эмнэлэгт хүргэгдээд байна.Америкт ийм хэмжээний халуун одоогоос 100-аад жилийн өмнө болж байсан гэнэ. Нас барсан болон биеийн байдал муудсан иргэд тасалгааны агааржуулагчгүй орчинд амьдрагсад байсан юм. Мөн цаг агаарын ийм халуун нөхцөл байдал Лас Вегас хотод бий болоод байгаа ба 6-р сарын 30ны байдлаар Калифорниад цельсийн 56, 57 хэм хүрч байна. Цаг уурчдын сануулж байгаагаар үүнээс илүү халуун болж болзошгүй гэнэ.


Түлхүүр үг:дэлхий ертөнц
Хуваалцах