Калифорнид хөрсний нуралт үүсчээ
АНУ-ын Калифорнид хүчтэй шуурганаас болж үерийн гамшиг дахин нүүрлэсний зэрэгцээ хөрсний нуралт үүссэн байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Калифорнид хүчтэй шуурганаас болж үерийн гамшиг дахин нүүрлэсний зэрэгцээ хөрсний нуралт үүссэн байна. Сан Францискогийн хойд хэсгийн Сонома дүүрэгт аврах шуурхай албаныхан үерийн гамшигт өртсөн хүмүүст яаралтай тусламж үзүүлж байна.
Харин тус хотын өмнөд хэсгийн Санта Крузын орчимд хөрсний нуралт үүссэнээс болж ачааны машин дарагдсан байна. Калифорни мужийн нийслэл Сакраменто хотын гол эргээсээ хальсан байна. Сан Хоакин хөндий, өмнөд Калифорнийн нутгаар бүхэлдээ хүчтэй салхи шуурсан бөгөөд салхины хурд цагт 50 майл хүрч байжээ.
Энэ он гарснаас хойш тус мужийн нутаг хоёр ч удаагийн байгалийн гамшигт өртөөд байна. Өнгөрсөн сарын 23-нд Калифорнид мөн л үерийн гамшиг нүүрлэсэн бөгөөд үүнээс болж дөрвөн хүн амиа алдаж байсан юм.


















