Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Калифорнийн ойн түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

чБаасан гарагийн үдээс хойш Калифорнийн Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо хээрийн түймэр гарсны улмаас ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Калифорнийн ойн түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
Калифорнийн ойн түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Баасан гарагийн үдээс хойш Калифорнийн Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо хээрийн түймэр гарсны улмаас ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Гал сөнөөгчид хурдацтай газар авч байгаа ойн түймрийг унтраахаар шаргуу ажиллаж байна.

Калифорнийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах газраас мэдээлснээр Марипоза мужийн Мидпинсийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн баруун өмнөд хэсэгт 1600 акр газар тархжээ. Одоогоор 1700 орчим оршин суугчийг Лушмеадоуз дүүргээс нүүлгэн шилжүүлээд байна.

Хуваалцах