Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Камерын хяналтаар гэмт хэрэг илрүүлжээ

Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хан Хэрлэн" дэлгүүрийн гадна талд орхисон байсан мотоциклийг хулгайд алдлаа гэсэн дуудлагын дагуу томилогдсон ажлын хэсэг, нийтийн хэв журам хамгаалах эргүүлийн алба хаагчид ажиллаж Чингис хотын нутаг дэвсгэрийг хяналтад авсан каме

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Камерын хяналтаар гэмт хэрэг илрүүлжээ
Камерын хяналтаар гэмт хэрэг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хан Хэрлэн" дэлгүүрийн гадна талд орхисон байсан мотоциклийг хулгайд алдлаа гэсэн дуудлагын дагуу томилогдсон ажлын хэсэг, нийтийн хэв журам хамгаалах эргүүлийн алба хаагчид ажиллаж Чингис хотын нутаг дэвсгэрийг хяналтад авсан камерын хяналтыг ашиглан илрүүлжээ.

Уг гэмт хэргийг Хэрлэн сумын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн болохыг тогтоосон байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн эд хөрөнгөдөө эзэн байж, хараа хяналтгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна гэж Хэнтий аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Хуваалцах