Канад-Монголын хооронд залуус солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх санал солилцов
Канадын Засгийн газрын уугуул иргэд хариуцсан төслийн зохицуулагч хатагтай Дэслэе /Desley/ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга П.Анхжаргалтай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Мэдээллийн алба

Канадын уугуул иргэдийн өнөөгийн нөхцөл байдал, манай улсын хөдөө орон нутгийн аж байдалтай төстэй байдаг. Түүнчлэн Канад улсын уул уурхай Монгол Улсаас илүү өндөр түвшинд хөгжсөн байдаг аж. Тиймээс хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хооронд залуус солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, манай улсын уул уурхайн компаниудтай туршлага хуваалцах замаар мэргэжлийн сургалтыг зохион байгуулахаар болов.