Канад олон улсаас хүлээн авах оюутны тоог хязгаарлаж магадгүй
Канад улс нь гаднаас ирэх цагаачдын тоогоор эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлээ дүүргэх бодлого баримталдаг. Гэвч сүүлийн үед цагаачид эрчимтэй нэмэгдэж байгаагийн улмаас орон байрны хүрэлцээ багасаж, дутагдалд орж эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Канад улс нь гаднаас ирэх цагаачдын тоогоор эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлээ дүүргэх бодлого баримталдаг. Гэвч сүүлийн үед цагаачид эрчимтэй нэмэгдэж байгаагийн улмаас орон байрны хүрэлцээ багасаж, дутагдалд орж эхэлсэн байна. Орон сууцны хүрэлцээ багасаж байгааг инфляцын улмаас шинээр барьж ашиглалтад оруулах барилгын тоо буурсантай холбож тайлбарлах нэг хэсэг байгаа ч энэ асуудлын гол шалтгаан нь цагаачид, тэр дундаа олон улсаас суралцахаар ирдэг оюутны тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой гэж байна. Тиймээс Канадад ирж суралцах гадны оюутны тоог хязгаарлах талаар засгийн газар хэлэлцэж байгаа гэж Канадын цагаачлалын сайд Марк Миллер мэдээлсэн байна.


















