Канад улс Филиппинд илгээсэн хог хаягдлаа зургаадугаар сарын сүүлч гэхэд буцааж авна
Канадын Засгийн газраас өчигдөр “Филиппин рүү хууль бусаар нийлүүлсэн их хэмжээний хог хаягдлыг ирэх зургаадугаар сарын 30 гэхэд буцааж авна” гэж мэдэгджээ.
Мэдээллийн алба

Канад улс Филиппинд илгээсэн хог хаягдлаа ирэх зургаадугаар сарын сүүлч гэхэд буцааж авна. Канадын Засгийн газраас өчигдөр “Филиппин рүү хууль бусаар нийлүүлсэн их хэмжээний хог хаягдлыг ирэх зургаадугаар сарын 30 гэхэд буцааж авна” гэж мэдэгджээ.
Мөн хог хаягдлыг буцаан авчрах тээврийн компани хөлсөлсөн гэдгээ Канадын талаас мэдэгджээ. Засгийн газраас нь хог хаягдлыг буцааж тээвэрлэх, устгах зэрэгт мөнгө төлөх юм байна.
Канадын нэгэн хувийн компани 2013-2014 оны хооронд Филиппин рүү дахин боловсруулах пластик хог хэмээн чингэлэгтэй хог нийлүүлсэн байдаг. Гэвч тэр нь металл эд зүйлс, гэрийн хог хаягдлууд байсан гэж Филиппинээс гомдол гаргасан юм.
Хог хаягдлаа гадаадын улсуудад экспортлодог орнууд сүүлийн үед мухардалд орох болсныг хэвлэлүүд бичих болсон. Хятад улс л гэхэд өнгөрөгч онд ийм хог хаягдлыг дахин боловсруулахаа зогсоож хориг тавих хүртлээ пластик хогийг хамгийн ихээр импортлодог байжээ.
Бусад улсууд ч гэсэн энэ төрлийн хог хаягдлыг импортлож дахин боловсруулахаа зогсоож хатуу хориг тавих болсон байна.


















