Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон манай улсад айчилна

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон, гэргий эрхэмсэг хатагтай Шэрон Жонстон нар манай улсад төрийн албан ёсны айлчлал хийнэ. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн хэв журам хамгаалах газа

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон манай улсад айчилна
Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон манай улсад айчилна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон, гэргий эрхэмсэг хатагтай Шэрон Жонстон нар манай улсад төрийн албан ёсны айлчлал хийнэ. Үүнтэй холбогдуулан ЦЕГ, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Замын цагдаагийн газар, дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид замын хөдөлгөөний болон хэв журмын хамгаалалт хийж ажиллахаар болжээ.

Айлчлалтай холбогдуулан иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, үүссэн асуудал, гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх талаар Цагдаагийн байгууллагаас анхаарч ажиллана.

Түлхүүр үг:Канадын амбан захирагч
Хуваалцах