Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Канадад нисэх онгоц сүйрсний улмаас 7 хүн нас баржээ

Канадын Кэбэк мужийн зүүн эргийн ойролцоо оршдог Мадлен аралд хувийн эзэмшлийн нисэх онгоц унаж, сүйрсний улмаас 7 хүн амь үрэгджээ. Тус улсын холбогдох албаныхны мэдээлснээр нисэх онгоц

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канадад нисэх онгоц сүйрсний улмаас 7 хүн нас баржээ
Канадад нисэх онгоц сүйрсний улмаас 7 хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Канадын Кэбэк мужийн зүүн эргийн ойролцоо оршдог Мадлен аралд хувийн эзэмшлийн нисэх онгоц унаж, сүйрсний улмаас 7 хүн амь үрэгджээ. Тус улсын холбогдох албаныхны мэдээлснээр нисэх онгоц Мадлен арлын нисэх буудалд ойртож байх үеэр цаг агаарын нөхцөл байдал таагүй, хүчтэй цасан шуургатай байсан байна. Нисэх онгоцонд явсан зорчигчдын дунд Канадын телевизийн нэвтрүүлэгч, 2004-2006 оны хооронд тус улсын Тээврийн сайдын албыг хашиж байсан Жан Лапьер болон түүний эхнэр, төрөл төрөгсөд явсан байна. 59 настай Жан Лапьер нь “Си-Ти-Ви” болон Канадын бусад телевизэд улс төрийн тоймчоор ажилладаг байсан юм.

Лапьер гэр бүлийнхнийхээ хамтаар эцгийнхээ оршуулах ёслолд оролцохоор явж байжээ. Канадын Тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд ослын шалтгааныг тодруулахаар Мадлен арлыг зорьсон байна. Сэнст турбин бүхий хос хөдөлгүүртэй хувийн эзэмшлийн энэхүү нисэх онгоц мягмар гарагийн өглөө Канадын Монреаль хотын нисэх буудлаас замдаа гарсан талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Канадын Ерөнхий сайд асан Пол Мартин өөрийн Засгийн газарт нь ажиллаж байсан Тээврийн сайд амь үрэгдсэн гэх энэхүү мэдээнд эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлээд, Жан Лапьер Канадын улс төрийн чадварлаг тоймчдын нэг байснаар зогсохгүй өөрөө улс төрийн тавцанд хүндлэл хүлээсэн эрхэм байсныг онцолсон байна. Иймээс Жан Лапьертай хамтран ажиллах нэр төрийн хэрэг байсан гэж тэрээр дурсан ярьжээ.

Хуваалцах