Канадад сүүлийн 60 жилд тохиогоогүй хамгийн хүйтэн өвөл болно
Канадад сүүлийн 60 жилийн хамгийн хүйтэнд тооцогдох өвөл болохыг Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас нь мэдээлж байна.
Мэдээллийн алба

Канадад сүүлийн 60 жилийн хамгийн хүйтэнд тооцогдох өвөл болохыг Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас нь мэдээлж байна. Цаг уурчдын анхааруулж байгаагаар Мэнитоба мужид л гэхэд өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын хэм хасах 45 хүрч, хүйтэрсэн байна.
Энэ нь өнгөрсөн жилүүдийн мөн үетэй харьцуулахад цаг агаарын хэм 11-21 хэмээр буурсан үзүүлэлт болж буй юм байна. Бритиш Колумби мужийн зарим нутгаар мөн л өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад цаг агаар эрс хүйтэрч байна. Ванкувер энэ өвлийн хоёр дахь цаг орж, цаг агаарын хэм 0 болж буурсан байна. Өмнө нь 1984 онд л цаг агаарын хэм хамгийн доод түвшинд буюу 0.6 хэмд хүрч байсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.


















