Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Канадын дипломат асанг Хятадад саатуулан хорьжээ

Канадын дипломат асан Майкл Ковригийг албан томилолтоор явж байхад нь Хятадад саатуулж улмаар хориод байна. энэ тухай түүний хамтран ажилладаг олон улсын хямралын баг хэмээх засгийн газрын байгууллагынхан мэдээлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канадын дипломат асанг Хятадад саатуулан хорьжээ
Канадын дипломат асанг Хятадад саатуулан хорьжээ. Зураг: МҮОНРТ

Канадын дипломат асан МайклКовригийг албан томилолтоор явж байхад нь Хятадад саатуулж улмаар хориод байна. Энэ тухай түүний хамтран ажилладаг олон улсын хямралын баг хэмээх засгийн газрын байгууллагынхан мэдээлсэн байна.

Тус төрийн бус байгууллагын төлөөлөгч Зүүн Хойд Ази дахь ахлах зөвлөх МайклКовригийг нь Хятадад саатуулан хорьсныг мэдэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн түүний хаана байгаа тухай мэдээллийг олж авч, нэн даруй суллуулахын тулд бүхий л арга хэмжээгээ авахаа мэдэгдсэн байна. МайклКовриг нь 2014-2016 оны хооронд Хятад дахь Канадын элчин сайдын Яамны консулын хэлтэст , дараа нь Хонконг дахь Канадын консулаар ажиллаж байсан юм байна. Одоогоор түүний баривчилгаатай холбоотой албан ёсны мэдэгдлийг Хятадын талаас хийгээгүй байна. Гэхдээ шинжээчид мэдээж энэ баривчилгааг Хятад Канадын харилцаатай холбож байна.

Тодруулбал, Ванкуверт Хятадын холбоо харилцааны Хуавэй компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньчжоуг баривчилж саатуулсантай холбоотой байх магадлалтай гэж үзэж байна.

Хуваалцах