Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Канадын эрэгт хөлөг онгоц живжээ

Өчигдөр Канадын баруун хэсэгт орших Британийн Колумб мужийн эргийн ойролцоо халим ажиглаж явсан хөлөг онгоц живжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канадын эрэгт хөлөг онгоц живжээ
Канадын эрэгт хөлөг онгоц живжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Канадын баруун хэсэгт орших Британийн Колумб мужийн эргийн ойролцоо халим ажиглаж явсан хөлөг онгоц живжээ. Хөлөгт явсан 27 хүнээс одоогийн байдлаар 18-ыг аварч, эмнэлэгт хүргэсэн байна. Эргийн хамгаалалтын албаныхны мэдээлснээр ослын улмаас дор хаяж 5 хүн амь алдсан байна. Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа учир энэ тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа аж.

10 гаруй аврах завь, эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд болон нисдэг тэргээр сураггүй болсон хүмүүсийг хайж байгаа юм. Хөлөг онгоцноос ослын дохио ирэх үеэр цаг агаар тогтуун, нарлаг байсан талаар холбогдох албаныхан ярьжээ. Ийм нөхцөлд юунаас болж хөлөг онгоц живсэн нь одоогоор тодорхойгүй байна. 20 метрийн урттай энэ хөлөг онгоц 30 гаруй жилийн түүхтэй халим ажиглах компанийн эзэмшлийнх юм байна.

Хөлөг онгоц живсэн уг бүсэд жуулчид бөгтөр халим болон Номхон далайн саарал халим харахаар олноор очдог бөгөөд хөлөг онгоцоор хийх энэ аялал 3 хүртэл цаг үргэлжилдэг байна.

Хуваалцах