Канадын зоогийн газарт дэлбэрэлт болж 15 хүн гэмтэж бэртжээ
Канадын Онтарио мужийн Миссиссога хотын Бомэй Бхэл зоогийн газарт дэлбэрэлт болсны уршгаар 15 хүн гэмтэж бэртсэн мэдээ ирж байна. Тэдгээрийн 3
Мэдээллийн алба

Канадын Онтарио мужийн Миссиссога хотын БомэйБхэл зоогийн газарт дэлбэрэлт болсны уршгаар 15 хүн гэмтэж бэртсэн мэдээ ирж байна. Тэдгээрийн 3 ийнх нь биеийн байдал онц хүнд байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд дамжуулж байна. Харин бусад нь хөнгөн гэмтэл авсныг эмч нар мэдээлжээ. Тус зоогийн газар байдаг байрны шил цонхнууд бас дэлбэрэлтийн хүчин хагарсан байна. Одоогоор дэлбэрэлт болсон шалтгааныг тодруулахаар цагдаа нар ажиллаж байна. олон таамаг дэвшүүлж байгаагийн дотор террорист халдлага байж болзошгүй гэдэг таамгийг ч шалгаж байгаа юм байна.





















