Канген усыг зохистой хэрэглэхийг анхаарууллаа
Мэргэжлийн байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр борлуулж байгаа бүтээгдэхүүн бол Канген нэртэй ус. Хяналтын байгууллагаас шалгалт хийгээгүй Канген нэртэй усыг өдөр бүр уух нь буруу юм гэж Геоэкологийн судлаач н.Жавзан хэллээ.
Мэдээллийн алба

Мэргэжлийн байгууллагууд үүнд анхаарлаа хандуулж ярилцах шаардлагатай байгааг тэрээр сануулж, нөгөө талаас иргэд ч ууж байгаа усныхаа талаар бодитой мэдлэг, мэдээлэлтэй болох ёстойг анхааруулж байна.
Тэрээр байнгын үйлчлүүлсэн нэгэнд урамшуулал болгож үнэгүй түгээдэг ионжуулсан ус нэг шилэн аяга нь 100 төгрөг юм байна. Хямд учир дунд сургуулийн сурагчид их авах болсон байна. Олон удаа авбал үнэгүй өгдөг энэ үйлчилгээг мэргэжлийн байгууллага анхааралдаа авах шаардлагатай байгааг мөн нэмж хэлсэн юм.