Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Каноэ завины эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдааны аваргууд тодорлоо

Риогийн олимпийн каноэ завины уралдааны эмэгтэйчүүдийн 500 метрийн хосын төрөлд Унгарын баг тамирчид 1.43.687 гэсэн амжилт үзүүлж, олимпийн алтан медалийн эзнээр тодорлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Каноэ завины эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдааны аваргууд тодорлоо
Каноэ завины эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдааны аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Риогийн олимпийн каноэ завины уралдааны эмэгтэйчүүдийн 500 метрийн хосын төрөлд Унгарын баг тамирчид 1.43.687 гэсэн амжилт үзүүлж, олимпийн алтан медалийн эзнээр тодорлоо.

Мөнгөн медалийг Германы баг тамирчид 1.43.738 гэсэн үзүүлэлтээр, Польшийн тамирчид 1.45.207 гэсэн үзүүлэлтээр хүрэл медалийг тус тус хүртжээ.

Энэ төрөлд олимпийн дээд амжилтыг 2004 оны Афины олимпийн үеэр 1.38.101 гэсэн үзүүлэлтээр Унгарын баг тамирчид эзэмшдэг бөгөөд өдгөөг хүртэл шинэчлэгдээгүй юм байна.

Хуваалцах