Канзас хотын халдлагын үеэр 4 хүн амиа алджээ
Америкийн Канзас хотод болсон халдлагын улмаас 4 хүн амиа алдаад байна. Канзас хотын шөнийн цэнгээний газрын үйлчлүүлэгчид рүү гал нээсэн халдлагыг үйлдсэн этгээдийг хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Америкийн Канзас хотод болсон халдлагын улмаас 4 хүн амиа алдаад байна. Канзас хотын шөнийн цэнгээний газрын үйлчлүүлэгчид рүү гал нээсэн халдлагыг үйлдсэн этгээдийг хайх ажиллагаа үргэлжилж байна.

Америкийн Нэгдсэн Улсын Миссури мужийн Канзас хотын баранд буутай этгээд гал нээсэн халдлага ням гарагийн өглөөгүүр болсон байна. Америкийн зарим хэвлэлийн дамжуулснаар сэжигтэн барны зарим үйлчлүүлэгчтэй маргалдсаны дараагаар гадагш гаран явсан байгаа юм. Удалгүй тэрээр буу барин баранд эргэн ирж, тэнд үйлчлүүлж байсан хүмүүс рүү гал нээсэн байна. Энэ галт зэвсгийн халдлагын үеэр 4 хүн амиа алдсанаас гадна 5 үйлчлүүлэгч шархаджээ.

Цагдаагийнхан барны камерын бичлэгийг шалгаснаас гадна хэргийн газраас зугтсан сэжигтнийг хайх ажиллагаа явагдаж байна. Үүнээс өмнө буюу 2017 онд Лас-Вегас хотод галт зэвсгээр 58 энгийн иргэний амь насыг хороосон аймшигт хэрэг гарсан юм. Ер нь АНУ-д галт зэвсэгтэй холбоотой хэрэг ойр ойрхон гарсаар байна. Ерөнхийлөгч ДональдТрампын засаг захиргаа галт зэвсгийн хяналттай холбоотой тодорхой ажил явуулахгүй байна гэсэн шүүмжлэл гарчээ.



















