Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Каракасын сүлжээ зочид буудлууд ус ашиглалтад хязгаар тавилаа

Венесуэлийн нийслэл Каракасын сүлжээ зочид буудлууд ус ашиглалтдаа хязгаар тавилаа гэж "ТАСС" агентлагаас мэдээлж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Каракасын сүлжээ зочид буудлууд ус ашиглалтад хязгаар тавилаа
Каракасын сүлжээ зочид буудлууд ус ашиглалтад хязгаар тавилаа. Зураг: МҮОНРТ

Венесуэлийн нийслэл Каракасын сүлжээ зочид буудлууд ус ашиглалтдаа хязгаар тавилаа гэж "ТАСС" агентлагаас мэдээлж байна. Энэ нь цахилгаан хангамжийг зогсоосонтой холбоотой авч байгаа арга хэмжээ юм байна.

Зочид буудлуудад болон газар нутагтаа орох хязгаар тогтоож, аюулгүй байдлын үүднээс шөнийн цагаар хаах төлөвтэй байгаа аж. Үүнээс гадна Венесуэлийн Засгийн газраас гуравдугаар сарын 11-ний даваа гарагийг амралтын өдөр болгон зарласан байна. Энэ өдөр цахилгаан хангамж зогссонтой холбоотой бүх сургууль, цэцэрлэг амарна гэж тус улсын Дэд ерөнхийлөгч мэдэгджээ.

Хуваалцах