Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кардашяны үнэт эдлэлийг хулгайлсан үндэслэлээр 16 хүнийг саатуулжээ

Францын цагдаа нар АНУ-ын телевизийн реалити шоуны од Ким Кардашян Уэстийн үнэт эдлэлийг хулгайлсан хэрэгт холбогдуулж, 16 хүнийг Парис хотоос баривчлан саатуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кардашяны үнэт эдлэлийг хулгайлсан үндэслэлээр 16 хүнийг саатуулжээ
Кардашяны үнэт эдлэлийг хулгайлсан үндэслэлээр 16 хүнийг саатуулжээ. Зураг: МҮОНРТ

Францын цагдаа нар АНУ-ын телевизийн реалити шоуны од Ким Кардашян Уэстийн үнэт эдлэлийг хулгайлсан хэрэгт холбогдуулж, 16 хүнийг Парис хотоос баривчлан саатуулжээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард Ким Кардашяныг Парисын загварын 7 хоногт оролцох үед нь 10 сая америк долларын үнэ бүхий үнэт эдлэлийг хулгайлсан хэрэг гарч байсан юм.

Уг хулгайн хэрэг Парис хот дахь Кардашяны хувийн харшид болсон бөгөөд цагдаа нар хэрэг гарсан газраас олдсон нотлох баримтад үндэслэж, сэжигтнүүдийг баривчилжээ. Нэрээ нууцалсан албаны хүний мэдээлснээр сэжигтнүүдийн дийлэнх нь өмнө нь хулгай, дээрмийн болон бусад гэмт хэрэгт холбогдож байсан юм байна.

Парисын цагдаагийн газар 23-72 настай, 16 сэжигтнийг прокурорууд ялын төлөвлөгөө гаргах эсвэл батлан даалтаар суллах эсэх шийдвэр гарах хүртэл тэдний 96 цаг цагдан хорих аж.

Хуваалцах