Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Карибын тэнгист 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Карибын тэнгист рехтирийн шаталбараар 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Гондурасын арлууд болон Төв Америкийн орнуудад хүчтэй мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв нь гондурас улсын нийслэлээс 323 км-ийн цаана далай дотор 20 км-ийн гүнд бүртгэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Карибын тэнгист 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Карибын тэнгист 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Зураг: МҮОНРТ

Карибын тэнгист рехтирийн шаталбараар 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Гондурасын арлууд болон Төв Америкийн орнуудад хүчтэй мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв нь гондурас улсын нийслэлээс 323 км-ийн цаана далай дотор 20 км-ийн гүнд бүртгэгджээ.

Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс Пуэрто-Рико болон АНУ-ын Виржиний арлуудад цунамигийн аюул үүсч болзошгүйг анхааруулж аюулын шар дохиог асаасан байдалтай байна. Газар хөдлөлт далай доор явагдсан учраас эдгээр бүс нутагт газар хөдлөлтөөс үүссэн далайн давалгаа зарим газартаа 1-3 метр хүртэл өндөр байгааг анхааруулж байгаа юм.

Гондурасын бүс нутагт чичирхийлэл хамгийн их мэдрэгдсэн бөгөөд гал сөнөөх ангийнхан болон аврах ангийнхан зарим бүс нутагт иргэдийг түр нүүлгэн шилжүүлсэн байна.

Гэхдээ энэ газар хөдлөлт одоогийн байдлаар ямар нэг хор нөлөө учруулсангүй хүн гэмтэж бэртсэн болон байгалийн гамшгийн улмаас амиа алдсан мэдээлэл ирээгүй байна.

Хуваалцах