Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Карл Марксын хөшөөг Трир хотод байрлуулжээ

БНХАУ-ын бэлэглэсэн Карл Марксын хөшөөг түүний төрсөн нутаг болох Германы Трир хотод байрлуулж, ёслол төгөлдөр нээжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Карл Марксын хөшөөг Трир хотод байрлуулжээ
Карл Марксын хөшөөг Трир хотод байрлуулжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын бэлэглэсэн Карл Марксын хөшөөг түүний төрсөн нутаг болох Германы Трир хотод байрлуулж, ёслол төгөлдөр нээжээ. Энэхүү хүрэл хөшөөний өндөр нь суурьтайгаа нийлээд таван метр юм байна.

БНХАУ-ын уран барималч Карл Марксыг гартаа ном барин алхаж байгаагаар дүрслэн бүтээжээ. Карл Маркс 17 нас хүртлээ Трир хотод амьдарч байжээ.

Хөшөөний нээлтийн ёслолд БНХАУ-ын албан ёсны төлөөлөгчид оролцсон байна. Хятадын Коммунист нам Марксизмын зарчмаар хөгжиж байгаагийн зэрэгцээ түүнийгээ улс орны нийгмийн салбарт ч ашиглаж байгааг тэмдэглэн хэлсэн байна.

Трир хотын захирагч Вольфрам Лайме энэхүү хөшөө нь жижигхэн хотынх нь бэлгэ тэмдэг болж байгааг нээтийн ёслолын үеэр онцлон хэлсэн байна.

Хуваалцах