Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Карлес Пучдемон Германд баригдахаасаа өмнө ОХУ руу зугтах боломжийг судалж байжээ

Каталоний Засгийн газрын тэргүүн асан Карлес Пучдемон өнгөрсөн сарын 25-нд Германд баригдахаасаа өмнө ОХУ руу зугтах боломжийг судалж байжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Карлес Пучдемон Германд баригдахаасаа өмнө ОХУ руу зугтах боломжийг судалж байжээ
Карлес Пучдемон Германд баригдахаасаа өмнө ОХУ руу зугтах боломжийг судалж байжээ. Зураг: МҮОНРТ

Каталоний Засгийн газрын тэргүүн асан Карлес Пучдемон өнгөрсөн сарын 25-нд Германд баригдахаасаа өмнө ОХУ руу зугтах боломжийг судалж байжээ. "Эль Мондо” сонин энэ тухай мэдээлэв.

Улстөрч гуравдугаар сарын 22-нд Финландад ирсэн, гэвч түүнийг Хельсинкид байж байхад Испанийн дээд шүүх дахин Каталоний удирдагч асныг баривчлах зөвшөөрөл гаргасан. Сонины бичиж байгаагаар, тэр үед Пучдемонд хоёр хувилбар байсан: нэг бол Финландтай хиллэдэг ОХУ руу зугтах, эсвэл Стокгольмд очих. Тэрбээр сүүлийн хувилбарыг сонгосон. 24-ний өдөр Каталоний Засгийн газрын тэргүүн асан Шведийн нийслэлд очиж, тэндээсээ Дани болон Германаар дамжин Бельгид очихоор шийджээ.

Гэвч Германы нутаг дэвсгэрт ормогц түүнийг Испанийн дээд шүүхийн зөвшөөрлөөр баривчилсан юм. Испанид Пучдемонд Каталони мужийг тусгаар тогтнох ард олны бослогод өдөөн турхирсан хэрэгт зэм тулгаж байна. Гэтэл Германы Шлезвиг-Гольштайн мужийн шүүх улстөрчийг бослогод турхирсан хэргээр Испанид шилжүүлэх боломжгүй хэмээн үзэж, 75 мянган еврогийн барьцаагаар суллах шийдвэр гаргалаа.

Каталоний экс-удирдагч суллагдсан ч гэлээ Шлезвиг-Гольштайн мужийн ерөнхий прокурорын зөвшөөрөлгүй Герман улсаас явж болохгүй болоод байна. Тэрбээр долоо хоногт нэг удаа цагдаагийн газар ирж бүртгүүлэх ёстой бөгөөд Германд байгаа байршлаа мэдээлж байх ёстой.

Хуваалцах