Карлос Бака том багуудад дуудагдаж эхлэв
Севилья клубт гялалзсан амжилт үзүүлж яваа Карлос Бака Европын том багуудад дуудагдах нь тодорхой болсон. Түүнд Италийн АС Милан клуб нөхцөл тавьж урьсан.
Мэдээллийн алба

Севилья клубт гялалзсан амжилт үзүүлж яваа Карлос Бака Европын том багуудад дуудагдах нь тодорхой болсон. Түүнд Италийн АС Милан клуб нөхцөл тавьж урьсан. Харин энэ болзолд Бака зөвшөөрч АС Милан клубт тоглох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Карлос Бакагийн төлөөлөгч Сержио Барила хэлэхдээ “Милан болон миний үйлчлүүлэгч зөвшилцөлд хүрсэн гэдгийг би баталж байна. Бака өөрийн ирээдүйн төлөөх хамгийн сайн шийдвэрийг гаргасан. Тэд хугацааны талаар зөвшилцөлд хүрсэн. Милан клуб Бакатай хамт шигшээ багт тоглож явсан Жексон Мартинезийг бас сонирхож байсан ч Портогийн довтлогч Атлетико Мадридад очихыг илүүд үзсэн" гэжээ.


















