Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Касым-Жомарт Токаев эрх баригч намаас нэр дэвшинэ

Казахстаны анхны Ерөнхийлөгч, “Нур Отан” намын дарга Нурсултан Назарбаев ирэх зургаадугаар сарын 9-ний өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас Касым-Жомарт Токаевыг нэр дэвшүүлэх санал гаргалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Касым-Жомарт Токаев эрх баригч намаас нэр дэвшинэ
Касым-Жомарт Токаев эрх баригч намаас нэр дэвшинэ. Зураг: МҮОНРТ

Казахстаны анхны Ерөнхийлөгч, “Нур Отан” намын дарга Нурсултан Назарбаев ирэх зургаадугаар сарын 9-ний өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас Касым-Жомарт Токаевыг нэр дэвшүүлэх санал гаргалаа.

Нурсултан Назарбаев мягмар гарагт болсон “Нур Отан” намын 19-р ээлжит бус их хуралд үг хэлэх үеэрээ “Би Касым-Жомарт Токаевыг Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхийг хүсч байна. Түүнийг өнөөдөр хамгийн тохирох нэр дэвшигч гэж үзэж байна” гэж мэдэгджээ.

Тэрбээр Касым-Жомарт Токаевыг олон жил хамт ажилласан болохоор мэднэ гэсэн байна. “Касым-Жомарт Токаев нь казах түмний эв найрамдал, тэгш эрхийн бодлогыг бүрэн баримтлах хүн” гээд Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжихийг уриалжээ.

Касым-Жомарт Токаев ч анхны Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, “Нур Отан” намаас Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь өдгөө 65 настай. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Нурсултан Назарбаевыг Төрийн тэргүүний бүрэн эрхээ өгсний дараа тус улсын Ерөнхийлөгч болсон юм.

Үүнээс өмнө тэрбээр Казахстаны Парламентийн дээд танхимын даргаар ажиллаж байсан. Тэрбээр энэ сарын 9-нд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг зарлаж, энэ дагуу ирэх зургаадугаар сарын 9-нд сонгууль явуулахаар болжээ.

Хуваалцах