Каталон мужид өчигдөр мужийн эрх баригчдын сонгууль боллоо
Испанийн Каталон мужид өчигдөр мужийн эрх баригчдын сонгууль болж, салан тусгаарлахыг дэмждэг тал нь олонхын суудлыг авахаар байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Мэдээллийн алба

Испанийн Каталон мужид өчигдөр мужийн эрх баригчдын сонгууль болж, салан тусгаарлахыг дэмждэг тал нь олонхын суудлыг авахаар байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Одоогоор санал тоолох ажиллагаа үргэлжилж байгаа ч Каталоны тэргүүн асан Карлес Пучдемон зэрэг салан тусгаарлах хүчнүүд парламентийн 135 суудлаас 70 гаруй суудал авахаар байна гэж мэдээлж байна. Харин нөгөө талд тусгаар тогтнохыг эсэргүүцдэг сөрөг хүчнийхэн 60 орчим суудал авах урьдчилсан дүгнэлт гарч байна.
Хэрвээ салан тусгаарлахыг эрмэлзэгчид олонх болвол тэд тусгаар тогтнохын тулд шахалтаа нэмэгдүүлж, Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойн удирдлагад хүндхэн цохилт өгөх оролдлого хийх болно гэж ажиглагчид таамаглаж байгааг NHK агентлагийн уламжилж байна.
Гэхдээ энэ сонгуульд мөн Испанийн Иргэдийн нам өрсөлдөж байгаа. Энэ нам нь Каталоныг Испанийн хагас автономит муж байлгах сонирхолтой хамгийн том нам юм. Одоогоор энэ нам 135 суудлын 36 суудлыг аваад байна гэж BBC мэдээлж байна. Мөн Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойн Ард түмний нам 3 суудал авахаар байгаа юм байна.
Каталон мужийн эрх баригчид парламентийн сонгууль нь Испанийн төв Засгийн газар мужийн парламент, Засгийн газрыг татан буулгасантай холбоотой. Үүний өмнө өнгөрөгч 10 дугаар сард Каталон мужийн эрх баригчид тусгаар тогтнох тунхагаа санал нэгтэй баталж, мужийн ард иргэд үүнд санал хуваагдаад байсан юм.


















