Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Каталони салан тусгаарлахыг дэмжигчид дахин эсэргүүцлээ илэрхийллээ

Лхагва гарагт Испани “Но́у Кэмп” цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн Барселона, Риал Мадрид багийн тэмцээн болох үеэр гадаа нь эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлджээ. Өнгөрөгч 10 дугаар сард болох байсан энэ тоглолтыг эсэргүүцлийн жагсаал цуглаанаас болж хойшлуулаад байсан юм. Тухайн үед болсон үймээн

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Каталони салан тусгаарлахыг дэмжигчид дахин эсэргүүцлээ илэрхийллээ
Каталони салан тусгаарлахыг дэмжигчид дахин эсэргүүцлээ илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

Лхагва гарагт Испани “Но́у Кэмп” цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн Барселона, Риал Мадрид багийн тэмцээн болох үеэр гадаа нь эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлджээ. Өнгөрөгч 10 дугаар сард болох байсан энэ тоглолтыг эсэргүүцлийн жагсаал цуглаанаас болж хойшлуулаад байсан юм. Тухайн үед болсон үймээний үеэр Каталонийг салан тусгаарлахыг дэмждэг 9 хүнийг баривчилсан байдаг. Харин энэ удаагийнх салан тусгаарлахыг дэмжсэн хамгийн сүүлийн эсэргүүцэл болж байна.

Тэмцээн эхлэхээс өмнө эсэргүүцэгчид хөл бөмбөгийн дэмжигчдэд 100 мянган ширхэг зурагт хуудас тараах болно, мөн хийлдэг бөмбөг авчирч түүн дээрээ дэлхий нийтэд хандаж хэлэх үгээ бичээрэй хэмээн захина” хэмээн твиттер хуудсанд бичсэн байжээ. Харин тэмцээн эхлэхэд спортын хорхойтнууд цэнгэлдэх дотор зурагт хуудас барьж, Испаниас салан тусгаарлахыг шаарджээ.

Хуваалцах