Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Каталонийн эдийн засаг буурч магадгүй

Испанийн 5 дахь том банк болох "Sabadell" Каталонийн удирдлага тусгаар тогтнолоо зарлаж байгаатай холбоотойгоор Барселон хот дахь хаягаа албан ёсоор Аликантэ хот руу шилжүүлэхээр болсноо зарлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Каталонийн эдийн засаг буурч магадгүй
Каталонийн эдийн засаг буурч магадгүй. Зураг: МҮОНРТ

Испанийн 5 дахь том банк болох "Sabadell" Каталонийн удирдлага тусгаар тогтнолоо зарлаж байгаатай холбоотойгоор Барселон хот дахь хаягаа албан ёсоор Аликантэ хот руу шилжүүлэхээр болсноо зарлалаа. Хэдийгээр хаяг шилжсэн ч, тус банкны ажилчин, албан хаагчид болон компанийн байр Барселон хотод үйл ажиллагаа явуулсан хэвээр байх юм байна.

Түүнчлэн Испанийн 3 дахь том банк болох "Caixa" мөн адил арга хэмжээ авах болсныг Ройтерс агентлаг мэдээлжээ. Каталони болон Мадридын улс төрийн зөрчил даамжирч байгаатай холбоотойгоор "Sabadell" банкны хувьцаа энэ долоо хоногт 10 хувиар буурсан байна. "Sabadell" нь Испанийн 5 дахь, Каталонийн 2 дахь том банк юм. Испанийн засгийн газар Каталонид үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн хаяг солих үйл ажиллагааг хөнгөвчлөх үүднээс өнөөдөр тодорхой нэг шийдвэрт хүрч, тогтоомж гаргахаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Энэ тогтоомжийн дагуу "Caixa" банк хувьцаа эзэмшигчдийг хуралдуулалгүйгээр нүүн шилжих боломжтой болох юм байна.

Каталонид "Volksvagen", "Nestlie" болон бусад Европын томоохон аж ахуй нэгжүүд байрладаг. Каталони тусгаар тогтнолоо зарлахтай холбоотойгоор сүүлийн үед эсэргүүцлийн жагсаал гарах болсон тул Volksvagen компани үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоогоод байгаагийн зэрэгцээ "Nestlie" компанийн борлуулалт мөн буураад байгаа юм. Үүнээс харахад ирэх даваа гарагт Каталонийн эдийн засгийн байдал буурч болзошгүй хэмээн шинжээчид үзэж байгаа юм байна.

Хуваалцах