Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Каталоны тусгаар тогтнолыг дэмжигчид жагсаал зохион байгууллаа

Каталонийн тусгаар тогтнолыг дэмжигчид Барселон хотноо эсэргүүцлийн томоохон жагсаал зохион байгуулсан байна. Энэхүү жагсаалыг Каталонийн үндэсний ассамблейгаас санаачлан зохион байгуулсан аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Каталоны тусгаар тогтнолыг дэмжигчид жагсаал зохион байгууллаа
Каталоны тусгаар тогтнолыг дэмжигчид жагсаал зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Каталонийн тусгаар тогтнолыг дэмжигчид Барселон хотноо эсэргүүцлийн томоохон жагсаал зохион байгуулсан байна. Энэхүү жагсаалыг Каталонийн үндэсний ассамблейгаас санаачлан зохион байгуулсан аж.

Барселоны төв талбайд болсон энэ жагсаалыг Каталонийн тусгаар тогтнолыг зарлахтай холбоотой асуудлаарх бүх нийтийн санал хураалт явуулсны 2 жилийн ойд зориулжээ. Жагсаалд оролцогчдын ихэнх нь Каталонийн салан тусгаарлагчдын албан бус далбааг барьцгаасан байлаа. Хоёр жилийн өмнөх энэ өдөр болсон бүх нийтийн санал хураалтад оролцогчдын олонх нь Каталонийн тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн санал өгсөн байсан юм.

Каталонийн парламент 2017 оны 10-р сарын 27-ны өдрийн хуралдаанаасаа бие даасан бүгд найрамдах улс байгуулснаа зарлан тунхагласан тогтоолыг батлан гаргасан. Гэвч Испанийн төв засгийн газар санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй орон нутгийн парламентын тогтоолыг хууль бус гэж үзсэн. Улмаар Каталонийн парламентыг татан буулгаж ээлжит бус сонгууль зарлаж тусгаар тогтнолыг дэмжсэн удирдагчдыг хууль зөрчсөн, олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн хэрэгт буруутгасан юм.

Хуваалцах